Амин-Эрдэнэ эмнэлэг нь НЭМГ-ын 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын 356 тоот шийдвэрээр Уламжлалт ба Европ эмчилгээг хавсран явуулах эрхтэйгээр байгуулагдсан анхны хувийн эмнэлгийн нэг юм.
2004 онд эмнэлгийн зориулалтын стандартын шаардлага хангасан 4 давхар барилгатай болж, гаднаа 20 машины ил зогсоол, 10 машины дулаан зогсоол, харуул хамгаалалт болон ногоон байгууламжийг төлөвлөж байгуулсан.
Амин-Эрдэнэ эмнэлэг нь 2004, 2007, 2011, 2014, 2017 онуудад тус тус МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН эмнэлэг юм.
Манай эмнэлэг нь жилд 1400 хүнд хэвтэн эмчлүүлэх, 5000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг хүргэх хүчин чадалтай. Уламжлалт ба Европ эмчилгээг хавсран харьцуулан оношилж өвчний үе шат үүсэл шалтгаанд тохируулан эмчилгээний аргыг сонгон хэрэглэснээр эмчилгээ нь илүү үр дүнтэй байдаг.
НИЙТЭЛСЭН: 2019-06-04 өдөр 17:44:5 цаг
Хуваалцах