• П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн хашаан дотор
  • Холбогдох утас

    +976-7018 9666

  • Имэйл хаяг

    aminerdene1994@yahoo.com

  • Цагийн хуваарь

    Дав - Баа: 09:00 - 17:00

    Бямба: 10:00-16:00

АМИН-ЭРДЭНЭ ЭМНЭЛГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Амин-Эрдэнэ эмнэлэг нь Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын 356 тоот шийдвэрээр Уламжлалт ба Европ эмчилгээг хавсран явуулах эрхтэйгээр байгуулагдсан анхны хувийн эмнэлгийн нэг юм.
 
Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 2004 онд эмнэлгийн зориулалтын стандартын шаардлага хангасан 4 давхар барилгатай болж, гаднаа 20 машины ил зогсоол, 10 машины дулаан зогсоол, харуул хамгаалалт болон ногоон байгууламжийг төлөвлөж байгуулсан. 
 
Амин-Эрдэнэ эмнэлэг нь 2004 оноос хойш 5 удаа МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН эмнэлэг юм.
 
Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 40 ортой бөгөөд уламжлалт, дотор /элэг цөс, нойр булчирхайн эмгэгүүд, бөөр шээсний замын үрэвсэлт өвчнүүд/ зүрх судас, харвалтын дараах үе, артерийн даралт ихсэлт, үе мөч, мэдрэлийн нарийн мэргэжлийн кабинетуудтай. Дотрын өвчнөөс гадна бамбай булчирхайн 1,2-р үе, өндгөвчний уйланхай, тархины доргилт, даралт, жирэмсэний гажилт зэргийг эмчилж байна.
 
Амин-Эрдэнэ эмнэлэг нь жилд 1400 хүнд хэвтэн эмчлүүлэх, 5000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.  
 
“Амин-Эрдэнэ” эмнэлэг таван мах бодийн онолд үндэслэн уламжлалт аргаар оношлохын зэрэгцээ орчин үеийн анагаах ухааны аппаратураар болон лабораторийн шинжилгээгээр давхар баталгаажуулж эмчилгээг уламжлалт ба европ аргаар хослуулан эмчилж байна. 
 
Уламжлалт ба Европ эмчилгээг хавсран харьцуулан оношилж өвчний үе шат үүсэл шалтгаанд тохируулан эмчилгээний аргыг сонгон хэрэглэснээр эмчилгээ нь үр дүнтэй байдаг.
 
Тус эмнэлэг нь зүү төөнө, бариа засал, бясалгал, цахилгаан усан зүү, цахилгаан төөнө зэргийг орчин үеийн цахилгаан эмчилгээний аппаратуудтай хавсарч эмчилснээр өвчин илааршуулдаг. 
 
НИЙТЭЛСЭН: 2019-06-06 өдөр 20:15:2 цаг